Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны удирдлагын багт Монгол хүн оржээ
2023-06-05

“IFBB” буюу Олон Улсын Бодибилдинг фитнессийн холбооны President office Удирдлагын багт Монголын Бодибилдинг фитнессийн холбооны нарийн бичгийн дарга Ш.Амарсайхан орж ажиллахаар болсон байна. 

 

 

Уг төлөөлөн удирдах зөвлөл олон улсын таван гишүүнээс бүрддэг бөгөөд дэлхийн Бодибилдингын спортын томчуудтай мөр зэрэгцэн ажиллаж амжилтаа жил бүр ахиулсаар байгаа. Энэ жилийн УАШТ-д ОУ Билдингийн холбооны Ерөнхийлөгч, Нарийн бичгийн дарга баг бүрэлдэхүүнтэйгээ хүрэлцэн ирсэн байна. 

 

Олон улсын бодибилдинг, фитнессийн холбоо нь 1946 онд Канад улсад үүсгэн байгуулагдсан, 204 улсын гишүүнчлэлтэй дэлхийн хамгийн том, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа спорт холбоодын нэг юм.

Shuud.mn
Сонин хачин