FIBA 3x3 ДАШТ: Сербийн эрэгтэй, АНУ-ын эмэгтэй багууд дэлхийн аварга болов
2023-06-05

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 4-нд Австрийн Вена хотод болж өнгөрөв. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилалд дөрвөн хэсэгт хуваагдан хэсэг бүрт 5 баг өрсөлджээ.  Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд Серби улс 6, эмэгтэйчүүдийн төрөлд АНУ 3 дахь түрүүгээ хүртсэн юм.

 

Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тус бүр 18 дугаар байрт орж тэмцээнээ өндөрлүүлсэн юм. 

 

Эмэгтэйчүүдийн эхний гурван байранд: 

  • АНУ
  • Франц
  • Aвстрали
     

Эрэгтэйчүүд эхний гурван байранд: 

  • Серби
  • АНУ
  • Латви тус тус орсон байна. 
Shuud.mn
Сонин хачин