Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2023-06-06

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

 

 

2023 оны 06-р сарын 06-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнблчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ . Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +17...+19 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-06-06