Зеленский: ОХУ дайнд ялагдсан ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна
2023-06-06

ОХУ Украинтай хийсэн дайндаа хэдийнэ ялагдсан, дэлхий даяар энэ чиг хандлага хэдийнэ ойлгомжтой болсон ч Оросын эрх баригчид бодит байдлыг үгүйсгэсээр байна гэж Украины Ерөнхийлөгч Зеленский мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, Кремль дэлхий дахиныг хуурч, хоригоос зайлсхийж, илүү их зэвсэг үйлдвэрлэхээр хичээсээр байгаа гэнэ. ОХУ-ын эрх баригчид Украины эсрэг түрэмгийлэлд хүмүүс болон хүч хөрөнгөө дэмий үрж байна гэж Зеленский онцолжээ. 

 

Мөн Украин болон олон улсын түншүүд нь Оросын цэргийн нөөцийг улам хязгаарлахад туслах шийдлүүдийг олно гэж Зеленский мэдэгдсэн байна. 

 

"Алан хядагч улсыг хоригоос зайлсхийхэд нь алиава байдлаар туслаж байгаа орон бүр, зэвсэг, тоног төхөөрөмжийн хангамжид зориулан Орост ашиглагдаж буй орон бүр чөлөөт ертөнцийн бүрэн хүч чадлыг мэдрэх ёстой. Бид ийм эрх чөлөөг өгнө" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр даваа гарагт хийсэн энэхүү мэдэгдлийнхээ үеэр зургадугаар сарын тавны өдөр Киевт Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли айлчилсан гэдгийг ард түмэндээ дуулгаад, Украинд дэмжлэг үзүүлсэн, тэр дундааи тэргүүн шугамд ихээхэн үр дүнтэй байгаа Storm Shadow пуужин өгснийх нь төлөө Британид талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1990 онд анх УКРАЙН улс болж салав.Гэрээгээ биелүүлээд төв үзэл бариад аятайхан аваад явчих боломж УКРАЙНЧУУДАД байсан байх.Гэвч хатгаас ,турхиралтанд орж муухай гэндсэн дээ .Сүүлд бид ард байгаа гэсэн нөхөд хааччихав гээд уйлан дуугарч билээ.Цаадуул нь хэдэн хуучин зэвсэгээ өгч ам хаагаад нөгөө ногооноор дахиад дахиад гэж гуйгаад Германы ард түмэн украйнд сөнөөгч онгоц өгөхийг олонхи нь татгалзсан байх юм.Польшид бас л ард иргэд нь дайныг эсэргүүцэж , зэвсэг нийлүүлэхгүй байх тухай жагсаал хийх шиг боллоо.Эвгүй турхиралтанд орсон доо.
2023-06-06
эрх чөлөө, энэ үгийг давтсаар байгаад З хүү нэр хүндгүй болжээ, Агуу Оросыг дийлсэн гээд л украйны ТВ-ээр мөн ч сайхан залж байна лээ, үнэндээ хэд хэдэн мужаа алдчихаад ялсан гэх нь хаашаа юм, урлаг спортынхон улс орноо сүйрүүлдэг юм байна гэдэг нь тодорхой болсон, хийдэг ажил нь худлаа шаааж ард түмнийг мунхруулах, за даа манайд ч ялгаагүй болсон
2023-06-06
улс орноо гэдэг баатар шиг гэдэг нь худлаа, харин мөнгө олоод өөр орны данссанд гуйвуулдаг гэдгийг украйнчууд өөрсдөө хүлээгээд байгаа шүү дээ,
2023-06-06
саяханы нэг мэдээнд АНУ-ын нэг улс төрч Зеленскийг хар тамхиа бага хэрэглэх хэрэгтэй гэсэн дээ
2023-06-06
дайнд гэм зэмгүй хүмүүс гэж байдааггүй юм 1д, 2т Орос орон яагаа ч үгүй байна, 3т хүчирхэг улс эзэнтэйгээ тооцоо хийдэггүй вм даа дүү минь
2023-06-06
Зочин:
Энэ дайн партизаны хэлбэр лүү ороод түрэмгийлэгч талаа шоглоод зүүгээр энд тэндээс нь хатгаад байнаа даа Украинчууд өвөг дээдээсээ партизаны дайн хийх туршлагатай биз дээ.
2023-06-06
Болд:
Путин юуны тулд ямар зорилгоор гэм зэмгүй хэчнээн Орос Украйн иргэдийн амь насыг үрэн байж энэ бузар тэнэг дайнаа эхлүүлсэн юм бэ? Одоо харахад Украйныг самраад зогсохгүй Оросыг ч самарчлаа. Оросууд бүгд зомби биш агуу үндэстэн болохоор эрт орой хэзээ нэгэн цагт Путинтэй тооцоо хийх нь тодорхой
2023-06-06
дайнд гэм зэмгүй хүмүүс гэж байдааггүй юм 1д, 2т Орос орон яагаа ч үгүй байна, 3т хүчирхэг улс эзэнтэйгээ тооцоо хийдэггүй вм даа дүү минь
Сониуч:
1. Чи Зеленскийг хар тамхичин гэж яаж мэдсэн юм бэ? Тодорхой бичээч. 2. Миний бодолоор улс орон ард түмнээ харийн булаан эзлэгчдээс чөлөөлөх гэж цуцалтгүй тэмцэж яваа баатар юм шиг ээ.
2023-06-06
улс орноо гэдэг баатар шиг гэдэг нь худлаа, харин мөнгө олоод өөр орны данссанд гуйвуулдаг гэдгийг украйнчууд өөрсдөө хүлээгээд байгаа шүү дээ,
саяханы нэг мэдээнд АНУ-ын нэг улс төрч Зеленскийг хар тамхиа бага хэрэглэх хэрэгтэй гэсэн дээ
Орос:
Анхны зорилго бол биелэгдээгүй. Цэрэггүйжүүлнэ гэсэн, эсрэгээрээ Украин хүчирхэг армитай болсон. Нацизмгүй болгоно гэсэн, эсрэгээрээ оросуудыг шинэ нацистууд гэж нэрлэх боллоо
2023-06-06
Зочин:
Улс орноороо тоглосон Хар тамхичин
2023-06-06
Сониуч:
1. Чи Зеленскийг хар тамхичин гэж яаж мэдсэн юм бэ? Тодорхой бичээч. 2. Миний бодолоор улс орон ард түмнээ харийн булаан эзлэгчдээс чөлөөлөх гэж цуцалтгүй тэмцэж яваа баатар юм шиг ээ.