Ашиглалтад ороогүй байсан гүүр хоёр дахь удаагаа нуржээ
2023-06-06

Энэтхэгийн Бихар хотод Ганг мөрнийг дамнасан, дөрвөн зурваст автомашины гүүр ашиглалтад хараахан ороогүй байхдаа нуржээ. Энэ нь сүүлийн хоёр жилд энэ гүүр нурсан хоёр дахь тохиолдол гэж МИР24 мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гүүрний гол хэсэг нурж, улмаар тулгуур нь хазайж, гүүр гол руу унажээ. Өмнө нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр энэ гүүрний нэг хэсэг шуурганы улмаас нурж байсан аж. Үүний дараа гүүрийг сэргээн босгосон ч барилгын ажил чанаргүй байсны улмаас ийнхүү зургадугаар сарын тавны өдөр дахин нуржээ. 

 

Ганг мөрнийг дамнасан энэ гүүрийг барих ажилд 208 сая доллар зарцуулсан байна. Урьдчилсан мэдээллээр, сүүлд болсон энэ ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг
2023-06-07
зочин:
хамгийн залхуу ядуу орон энэтхэг юм биш үү манайд байгаа газрын тосны хэдэн энэтхэгийг аймаар залхуу гэж ярьж байна лээ тэдний дэргэд хятадууд бол ажилсан ард түмэн дээ
2023-06-06
Үнэн үг
Зочин:
Ашиглалтанд орохоороо хэд нурж хэдэн хүний амь нас авч одох болоо
2023-06-06
Малнууд юмаа. Манайхан шиг мөнгийг нь шаачихаад цэргээр юм уу, хятадуудаар бариулчихгүй
2023-06-06
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-06-06