Жомолунгма оргилд хаягдсан 35 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
2023-06-06

Дэлхийн хамгийн өндөр оргил болох Жомолунгма руу жил бүр олон уулчин авирч, тэр хэрээр хог хаягдал хуримтлагдсаар байсан. Энэ хогийг цэвэрлэхийн тулд Балбын эрх баригчид тусгай баг гарган ажиллуулжээ. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, Балбын армиас илгээсэн тусгай багийнхан Эверестийн Жомолунгма оргил болон өөр гурван ууланд уулчдын үлдээсэн 35 708 кг хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээний ажлын үеэр тусгай багийн бүрэлдэхүүнд багтаж байсан шерп омгийн хоёр хөтөч амиа алдаж, дөрвөн цэргийн алба хаагч гэмтжээ.

 

Дөрвөн оргилоос нийт 35 708 кг хог хаягдал цуглуулсан, гурван хэсэг болон ажилласан багийнхан Жомолунгма болон Лхозе уулсаас 13 621 кг хог, Аннаппурн уулаас 3567 кг, Барунзе уулаас 18 529 кг хог хаягдал цэвэрлэсэн гэж  Балбын армийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.Тусгай багийн цэвэрлэгээний ажил гуравдугаар сарын 28-ны өдөр эхэлж, зургадугаар сарын тавны даваа гарагт өндөрлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин