Майк Пенс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
2023-06-06

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгүүлжээ. Энэ талаарх мэдээллийг Америкийн сонгуулийн хорооны сайт дээр нийтэлсэн байна. 

 

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Майк Пенс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон тухайгаа зургадугаар сарын долооны өдөр Айова мужид хийх уулзалт болон тусгай мэдэгдлээр дамжуулан зарлах гэнэ. Тэрбээр амаргүй нөхцөлд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр болж байна. Учир нь мөн л сонгуульд өрсөлдөхөөр болсон, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон Майк Пенс нар хоёулаа Бүгд Найрамдах Намын гишүүд юм.

 

Одоогоор Трампын рейтинг ихээхэн өндөр байгаа бол мөн л Бүгд Найрамдах Намаас нэр дэвших болсноо зарласан, Флорида мужийн захирагч Рон Дестантис нэр хүндээрээ хоёрдугаарт бичигдэж байгаа. Энэ өрсөлдөөнд Майк Пенс хүндхэн нөхцөлийг даван туулах хэрэгтэй болно гэж ажиглагчид үзэж байна.

 

Пенс Трамп Ерөнхийлөгч байх үед буюу 2017-2021 онуудад АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан. Харин 2021 онд Байден сонгуульд ялсны дараа Трампын дэмжигчид Капитоли руу халдсан хэрэг болон Трампын үйлдлийг Пенс ихээхэн шүүмжилж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин