Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна
2023-06-06

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

 

 

Тэрбээр "Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, найман дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд одоогоор 1339 эмч амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс 43 эмч найман дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. Харин Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн 21 эмч улсын хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар 416 мянган хүнд амны хөндийн үзлэг, оношилгоо хийсэн. Үүнээс 366 мянган хүнд шүд цоорох өвчний эмчилгээг хийсэн байна. 

 

2022 оны тавдугаар сард улс орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулахад 61.5 хувь нь шүд цооролттой гэж бүртгэгдсэн. Дэлхийн дунджаар шүд цоорлын хэмжээ 45 хувьтай байдаг. Харин манайд эрт илрүүлэг болон, шүдний кабинетад үзүүлж буй иргэдийн 90-99 хувь нь шүд цоорлын эмгэгтэй байна. Үүнээс харахад манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас даруй хоёр дахин их байгаа юм. Тиймээс дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн, амны хөдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах шаардлагатай. Мөн 2024 оноос эхлэн ЭМЯ-тай хамтран “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн АШУҮИС-тай хамтран амны хөндийн эрүүл ахуйчийг бодлогоор дэмжин сургах, ерөнхий боловсролын сургуулиуд шүд угаах цагтай болох, сахарын хэрэглээг бууруулж, “Үдийн цай” хөтөлбөрт сүү цагаан идээг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй” гэв.

Shuud.mn
Сонин хачин
хүүхдэд анхнаасаа чихэр өгөхгүй бол чихэр гэж мэдэхгүй. бид нар баяраар л чихэр иддэг байсан. өдөр бүр өгч болохгүй маш муу
2023-06-15
Anke Bach:
HAVE YOU BEEN A VICTIM OF INVESTMENT SCAM? CONTACT RECOVERY MASTERS FOR SWIFT RECOVERY. As a business-minded individual, I despised staying at home, saving all my pensions and not being able to use them to make more money, so I went on the lookout for an investment. I tried binary options and forex, lost some money, and took a break from the online investment thing until I came across a so-called investor guru. I put a lot of money into him and never received it back. I saw articles on Recovery Masters how they have helped victims recover their lost funds and btc. Despite the fact I was at first dubious about the whole thing, l contacted them via their email. Truly grateful for their splendid service and support.. Contact them to recover your lost BTC or money. Email address: (Recoverymasters@email.cz ) (On WhatsApp, dial +1(204)8195505
2023-06-07
Яаш үнэн
2023-06-06
DR VENKATA +19083082601:
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката миний бөөрийг худалдаж авсан 800,000 долларын ханш үнэхээр яагаад бусад нь үнээ нэмээд байгаа юм бэ амлалтаа биелүүлэхгүй Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap +19083082601 i-ээр холбогдоно уу Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа бол миний нэрээр хандивлагч нэг бөөрийг нь зарсан
2023-06-06
Зочин:
Оркууд юм чинь аргагүй шдээ.
2023-06-06
Яаш үнэн