Х.Булгантуяа сайдын яам томилолтонд 130 саяыг зарцуулжээ
2023-06-07

Хоёр сарын өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуая томилогдсон юм. Шинэхэн сайд яамны хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх Шилэн дансны мэдээллийг хүргэе. 

 

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам өнгөрсөн тавдугаар сард 38 төрлийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хийсэн байна. Нийт 400 гаруй сая төгрөгийн зарлагыг гаргаснаас 130 гаруй сая төгрөгийн гадаад томилолтод зарцуулжээ.

 

Тодруулбал, дотоод томилолтын тухайд сургалтын төсөв гэсэн утгаар шилжүүлэг хийсэн байгаа бөгөөд ямар хаана, ямар сургалтад зарцуулсан талаарх баримтыг хавсаргаагүй байна. Яг энэ байдлаар зургаан гүйлгээ хийжээ. Мөн яам 10 гүйлгээг хоол хүнс гэсэн утгатайгаар 120 гаруй сая төгрөг шилжүүлжээ. Энэ жилийн хувьд улс орон даяараа хэмнэлтийн горимд шилжин ажиллаж буй. Гэтэл яам тамгын газрууд багагүй хөрөнгийг хурал, сургалт, сургалтад оролцсон хүмүүсийн хоолонд зарцуулж байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Шилэн дансны жишээнээс харж болно. 

 

Shuud.mn
Сонин хачин
Нягтлан бодогч:
Зарлагаасаа Орлого нь давж байвал хэдийг зарцуулсан ч яахав. Харин улсад аль хэр орлого оруулсныг нь тооцож, ял, гавьяа хоёрыг нь асуувал зохино
2023-06-07
Болд:
Сайд болсон дээрээ татвар төлөгчдийн мөнгөөр газар үзэж нүд тайлж дээ
2023-06-07
Овоо л танагтай байна
2023-06-07
Албан тушаалын амтанд ороод эхэлсэн энэ бүсгүй юу ч хийж мэдэх нь байна шүү! Оюун-Эрдэнээ, энэ хүүхнээ харж байхгүй бол болохгүй байх шүү!
2023-06-07
хотын иргэн:
төрийн байгууллагын ажилтан хөдөө албан томилолтоор явах зайлшгүй шаардлагатай. зочид буудлын нэг өдрийн төлбөр 90-100 гаруй мянган төгрөг. томилолтын мөнгө нь СЯ-наас бага тогтоосон. олуулаа явбал өвөр түрийдээ унтах, эсвэл зочид буудлаас гуйлга гуйгаад хямдруулах, айлд байрлах, өлөн явах гээд их л хэцүү. хямдхан буудал нь гадаа ОО-той эсвэл хүн байхад хэцүү мөнгөний гарз болсон байдаг. ийм болохоор дуртайдаа томилолт авч явдаг төрийн албан хаагч байхгүй. бодлог бол хөдөө ингэж явмааргүй байдаг шүү.
2023-06-07