Х.Нямбаатар: Г.Ган-Очирын газар гишгэж, гал үлээхээс бусад нь бүгд худлаа
2023-06-07

Франц улсад хоригдож байгаа Г.Ган-Очир өнөөдөр утсаар мэдээлэл хийж, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар түүнийг гаргаж авах боломжтой талаар ярьсан. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Г.Ган-Очир гэдэг хүний талаар хэлэх үг олдохгүй байна. Би Франц улсын хууль сахиулах байгууллагад нөлөөлөх боломжгүй.

 

 

Энэ хүний газар гишгэж, гал үлээхээс бусад нь бүгд худлаа. Энэ хүн дотроо хүнтэй гэрийг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан. Гэр бүлийг санаатайгаар алах гэмт хэрэг үйлдсэн энэ хүн ирж, шалгуулах ёстой. Өөр ч олон үйлдэл бий.

 

Франц улсад болсон хэрэг явдлын талаар тэнд байгаа Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан. Энэ хүн хил зөрчиж, Европын холбоо руу нэвтэрсэн. Мөн тэнд амьдардаг монголчуудын Шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн. Ийм үндэслэлээр Франц улсын хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэсэн гэсэн мэдээлэлтэй байна.

 

Манай талаас энд гэмт хэрэгт шалгагдах ёстой, шилжүүлж өгөхийг хүссэн бичгээ өгсөн байгаа" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Nyambaataryn naiz baisyn bolov uu,sain hulhiduulsyn baih daa.sain medej baihyg bodohod
2023-06-08
Ийм хог шаарнууд яаж Францад оччихдог байнаа?? Францаас коммент нэг дурак монголчуудыг халх, буриад, ойрд г.м.-ээр хагаралдуулах утгатай юм байнга бичдэг нэг новш бий!!
2023-06-08
Энэ Ган-Очир гэж үнэхээр үл бүтэх нөхөр, тэгээд өөрийнхөө хийсэн үйл лай, ухсан нүхэндээ өөрөө л ойчсон. Хөөрхий Цогтоо гэх залуу үгэнд нь гэнэдэж хууртаад тэгээд одоо бас шоронд орох болж байна. Дааганаасаа бус даравгараасаа гэдэг үгийг залуус санаж явах хэрэгтэй. Шударга бустай тэмцэх нь зөв. Гэхдээ бусдыг гүтгэж, аливаа нэг зүйлээр шантаажилсан зүйл зөв болохгүй.Одоо ч тэгээд бодох бодохгүй санаа оноо луйвар муу муухай юм бүхнийг л хийж байна даа хайран залуус...
2023-06-08
Ган:
Нямбаатарын зөв
2023-06-07
Zochin:
Энэ новшийн тухай дахин бичсэний хэрэггүй. Алерги хөдөлж бна
2023-06-07