The Hu хамтлаг өнөөдөр Австри улсад тоглоно
2023-06-07

Алдарт "The Hu" хамтлаг өнөөдөр Австри улсын "Nova" рок фестивальд тоглоно. Тэд зургадугаар сарын 3-нд эх орноосоо явж, уран бүтээлийн аяллаа эхлүүлсэн билээ. Монголд зургадугаар сарын 1-нд эх орондоо зохион байгуулсан “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглосон юм. 


Мөн 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцох аж. "The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан байна. 

 

Нэмж дурдахад,  "The Hu" хамтлаг Монголын говь нутагт болон гадаад улсад 12 мянган ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Хамтлагийн залуус монгол орныхоо их говьд мод тарихаас гадна дэлхийн улс орнуудад аялан тоглолт хийхдээ мод тарих гэнэ. Нийт 12 мянган мод тарих аяныг өрнүүлэх гэж байгаагаа уран бүтээлчид дуулгасан юм.

 

Тус хамтлаг тавдугаар сарын 24-нд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, хамтлагийнхаа Агч модны төглийг бий болгож мод тарих аянаа эхлүүлсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улны пиздаа нар зайлаа.
2023-06-07