АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятадад айлчилна
2023-06-08

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын үед Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. 

 

Блүмберг агентлагийн мээдэлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчилж, өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийх гэнэ. Айлчлалын тов тодорхой болоогүй, түүнчлэн "тохиромжит нөхцөл үүссэн" үед айлчлалыг хийнэ гэж Төрийн департамент дахь эх сурвалж Блүмберг агентлагт мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 11 дүгээр сард Балид болсон G20 дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёр орны харилцааг тогтворжуулах зорилгоор Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг Хятад руу илгээх санал тавьж байсан. Гэвч 2023 оны хоёрдугаар сард Хятадын агаарын бөмбөлөг АНУ-д нэвтэрч, АНУ Хятадыг тагнуул хийсэнд буруутгасны дараа Блинкений айлчлалын төлөвлөгөөг цуцалсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголд монгол дарга нар цөөн шал хужаа царайтай монголоор өалиар аялгатай ярьдаг юмнууд дүүрэн
2023-06-08
Монгол хятад дарга нараар дүүрээд 2дахь тайвань болчихож. Өмхий ардчилсан намын тарваган одойнууд өмхий хужаа нараа урьж дуудаж авчраад монголчуудыг алж байна хортой хужаа бараагаар хордуулаад таньдаг залуус хэдэн зуугаараа үхчихсэн байна
2023-06-08