Архидан согтуурсан эрэгтэй хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг завджээ
2023-06-08

Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд байрлах байрны гуравдугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 06 дугаар сарын 7-ны 09.39 цагт иржээ.

 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн 38 настай, эрэгтэй өөрийн хүүхдийг тэврэн цонхоор үсрэх гэж байсныг аюулгүй буулгаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин