Архидан согтуурсан залуу эхнэрээ хөнөөжээ
2023-06-08

 

Архидан согтуурсан залуу эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад 2023.05.28-ны өдөр "Манай найзыг нөхөр нь согтуу зодоод ухаан алдуулчихлаа" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 21 настай Б нь согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдаж, амь насыг нь хөнөөсөн байжээ. 21 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин