Хятад Өвөр Монголын цөлжсөн газруудыг ойжуулж байна
2023-06-08

БНХАУ Өвөр Монголын олон мянган га газар цөлжсөн нутгийг ойжуулж, ихээхэн үр дүнд хүрч байгаа талаар Хятадын Олон улсын радио станц мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өвөр Монголын Өөртөө Засах Орон ногоон байгууламжийн хэмжээгээрээ БНХАУ-д тэргүүлэх бүсүүдийн нэгт багтаж байгаа гэнэ. Сүүлийн 10 жилд Өвөр Монголд жил бүр дунджаар 666 мянган га газар ой, хоёр сая га газар зүлэг бий болж байгаа аж. Түүнчлэн сүүлийн 10 жилд цөлжсөн талбай 800 мянган га газраар буурч байгаа гэнэ. 

 

2000-аад оноос эхлээд Их Хянганы нуруудын бүсэд Өвөр Монголын ойг хамгаалах төсөл хэрэгжсэнээр нутгийн экосистемийг хамгаалах 511 газар бий болж, үүнд есөн сая га газар ой багтаж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
баярлалаа:
ашгүй дээ, ядаж хөршүүд маань мал үржүүлэхгүй, ой мод ихээр үржүүлж эх дэлхийгээ баярлуулж байгаа нь сайхан баяртай мэдээ байна даа. Үүнд нь дэлхий ээж, нарны бурхан, салхины, борооны, ой модны бурхад их талархаж энэ ажлыг хийсэн иргэдийг нас барахад нь ирж үзэгдэн талархалаа илэрхийлдэг юм. Буянтай, сайхан ажил хийжээ. их баярлалаа.
2023-06-09
Уншигч:
Ер нь бол ажилсаг хүмүүс л дээ. Муулах аргагүй, бас даврааж болдоггүй, хэцүү л улс.
2023-06-09
манайх арчаагүй эргүү малнууд дөө, малчид нь малын тоо хөөцөлдөөд хамаг бэлчээрээ талхлаж хаяна, мөнгөө залхуурахаа бодоод баахан ямаа үржүүлж хамаг ургамлаа хуу хамуулна, эрээн гараад л үз хилээсээ тэнгэр газар шиг ялгаатай
2023-06-08