Ш.Раднаасэд: Цэц хууль тогтоох эрх мэдэл рүү халдаж байна
2023-06-08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. 

 

 

Дараа нь  “Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;"; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ..."; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ..." гэж заасанд нийцээгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. 

 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалт; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, мөн хуулийн 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь иргэдийн мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;"; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ..."; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр дээрх дүгнэлтэд дурджээ.

 

Үндсэн хуулийн цэцийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд: Шүүхийн хууль энгийн хүмүүст нэг их ач холбогдолтой биш байх. Цэцийн шийдвэрийг хүлээж авахаар Хяналтын горимоор шүүхэд хандаад мөрдөж байгаа хуулийн дагуу хэлэлцэгдээгүй орхигдсон хүмүүсийн асуудал яах вэ? хууль буцаж үйлчлэх үү? Шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөөд байна. Цэцээс асуулт асууж болохгүй байна. Үндсэн хууль зөрчөөгүй мөртлөө энэ энэ хуулийн заалтыг түдгэлзүүлсүгэй гээд зогсоочихсон. Өмнө нь ийм жишиг харж байгаагүй. Хэнд таалагдах гэж ийм шийдвэр гаргав. Нийцсэн нийцээгүй, зөрчсөн зөрчөөгүй л гэж гарах ёстой. Цэц хууль тогтоох эрх мэдэл рүү халдаж байна. Цэцийн шийдвэр чиглүүлэгч болчихоод байна. Хүссэн хүсээгүй энэ гурван хууль дээр өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдал бий болж байна.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: Хууль буцаж үйлчлэхгүй.  Улсын дээд шүүхийн хэрэг хяналтын журмаар хянан шийдвэрлэх гурван үндэслэлийн гурав дахь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Эхний хоёр нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаагүй. Үндсэн хуулийн цэц хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргадаг байгууллага. Энэ дүгнэлт зөрчсөн гэх дүгнэлт гараагүй. Үндэслэл  хэсгийн хоёрдугаарт Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан бусад тохиолдлуудыг Улсын дээд шүүх хянах боломжгүй болгон явцууруулж хуульчилсан гэх үндэслэл бичсэн байна. Өөрөөр хэлбэл үүнийг өргөтгөөчээ гэсэн санаа. Цэц нийцээгүй байна гэсэн томъёолол хэрэглэсэн байна гэж ойлгосон.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. ШӨХТГ банкны зээлээс 1 хувийн шимтгэл авч байгааг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан түүнийг нь иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр шийдвэрлэсэн. Тийм учраас Дээд шүүхийн иргэний тамхим хууль хэрэглээний асуудалгүй гээд хүлээж аваагүй. Үүнийх нь дагуу ШӨХТГ-ынхан торгуулын акт тавьсан боловч түүнийг нь банкууд эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ акт үндэслэлгүй гэх шийдвэр гаргасан. Үүнийг нь давж заалдах шатны шүүх хэвээр баталсан. Тийм учраас Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хууль хэрэглээний хувьд асуудалгүй гээд хүлээж аваагүй. Нэг нь зээлээс шимтгэл авахгүй гээд тэрний дагуу акт тавьсан. Нөгөөх нь акт болохгүй байна гэсэн. Үүнийг аль нэг талд нь Дээд шүүх гаргах ёстой. 

 

Иймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Таван сарын өмнө Шүүхийн хууль батлагдсан. Энэ шинэчлэлийн амин сүнсийн нэг нь МУ-ын Дээд шүүх бүх хэрэг маргааныг хяналтын журмаар шийдвэрлэхийг хязгаарласан зохицуулалт хийсэн. Манайх шиг бүх хэргээ хянадаг Дээд шүүхтэй улс орон байгаагүй. Дээд шүүх хэрэг бүх хэрэг маргааныг хянаад байхаар Анхан шатны шүүхийг тоодоггүй байдал бий болсон. Шүүхийн зардал ихэсдэг. Эдийн засгийн өсөлт банкны хүү өндөр байгаагийн нэг шатгаан нь шүүхээр хэрэг маргаан удаан шийдвэрлэж байгаатай холбоотой. Бизнесийн дундаж маргаан шүүхээд 4 жил явж байна. Шүүхийн шийдвэр гараад хохирлоо барагдуулах дээр удаан хугацаа зарцуулж байна. Хөрөнгөө барьцаалсан маргаан 4-8 жил шийдвэрлэгддэг процесстэй улсад хөрөнгө оруулалт оруулах, зээлийн хүү байх, эрсдэл бага байх бусад хүчин зүйл нөлөөлж байгаа тухай яригдсан. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ноцтой юм болоод байгаа юм бишүү, гишүүдээ. Үндсэн хууль зөрчөөгүй гэчихээд зөрчөөгүй заалтаа түдгэлзүүлчихэж байна. Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнтэй ялгаагүй. Цэц хуулийн хэлтэс шиг ажиллаж УИХ-ын хууль тогтоох эрхэд халддаг эрхийг хаанаас олоод авчихсан юм бэ? Яг юу бодож Цэц энэ дүгнэлтийг гаргасан юм бэ? Цэцээс л тодруулга авмаар байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Би яг ийм олон асуултуудтай байгаад байна. Цэцийн процессийг боловсронгуй болгох шаардлагыг нотолж байна, энэ дүгнэлт. Цэцийн гишүүнд академик шаардлагыг тавихгүй бол ном уншдаггүй хар практикаар явчихсан хүмүүсийг хэт олноор нь оруулаад байвал Цэцийн шийдвэрүүд өнөөдрийнх шиг гарна. Яагаад гэхээр ийм том зарчмын асуудал дээр гарч байгаа Цэцийн шийдвэрийн үндэслэл хэсэг нь ердөө ийм тал хуудас юм байна. Яагаад, ямар учраас гэдэг асуултуудтай бичсэн хэсэгт нь шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хязгаарласан эрхзүйн хийдлийг арилгах шаардлагатай гэж байгаа юм. Юуг нь яаж боловсронгуй болго гээд байгаа тайлбар байхгүй. Би бол тааж л уншаад байна. 

 

Зөрчсөн гэж хэлээгүй мөртлөө түдгэлзүүлж байгааг 2023 оны 12 дугаар сарын 15-аас мөрдөх юм. Ийм урт хугацааны боломж олгож байгаа Цэцийн анхны шийдвэр, ирээдүй цагт бичиж байгаа хоёр дахь шийдвэр. 

 

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа  Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.2-т заасны дагуу холбогдох хуулиудын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн заалт бүрээр санал хураалт явуулж, уг гишүүдийн дүгнэлтийг олонхийн саналаар хүлээн авлаа. 

Shuud.mn
Сонин хачин