З.Шинэчагтга ОХУ-ын шинэ одтой тулалдана
2023-06-08

Холимог тулааны One championship холбоо энэ сарын 10-нд Бангкок хотод ONE Fight Night 11 тэмцээнээ зохиохоор болжээ. Тэмцээнд аваргын бүсний төлөөх хоёр тулаантай. Тус тэмцээнд аваргын бүсний төлөө хоёр тулаан болох бөгөөд холимог тулаанч З.Шинэчагтга Оросын боксчин Илья Фреймановтой нударга зөрүүлэх юм.

 

Илья Фреймановын хувьд One championship холбооны чансааны гуравт бижигдэж байгаа. Мөн 12 тулаанаас 11 ялсан амжилттай тамирчин аж. Манай тамирчны хувьд ONE Championship холбоонд 5 тулалдаж, 4 ялсан үзүүлэлттэй. Харин сүүлийн тулаандаа хориотой цохилт хийж, ялагдсан юм.
 

 

Мөн грэпплингийн хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Кейд Руотоло, Томми Лангакер нар тулалдаж, бүсээ хамгаалсан томоохон тэмцээнд З.Шинэчагтга өрсөлдөж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
ЗАДА. ...:
ХҮНД ЗОДУУЛЖ БОЛОХГҮЙ, ОЙЛГОМЖТОЙ .... БАС ХҮН ЗОДОЖ ГЭМТЭЭЧИХЭЭД ХӨЛ ГАРАА ОЛОХГҮЙ ИНЭЭЖ БАЯСААД ХӨӨРӨӨД БАЙХ Ч БАС ОНЦГҮЙ ШҮҮ...
2023-06-08