АНУ-д харийн хөлөг байдаг гэх мэдээллийг Пентагон няцаав
2023-06-08

АНУ-ын Агаарын цэргийн хүчний ахмад дайчин, Гео сансрын тагнуулын үндэсний агентлагийн алба хаагч асан Дэвид Граш Америк харь гаргийн сансрын хөлөгтэй, үүнийгээ нууц цэргийн хөтөлбөрийн хүрээнд ашигладаг гэж хэвлэлд ярилцлага өгч байв.

 

"Энэ нь харь гаргаас гаралтай техникийн тээврийн хэрэгсэл. Хүсвэл сансрын хөлөг ч гэж нэрлэж болно. Дэлхийн бус, өвөрмөц гарал үүсэлтэй, энд газардсан уу эсвэл сүйрсэн үү, нэг тийм хөлгүүд бий" хэмээн Граш ярьсан нь ихээхэн шуугиан дэгдээгээд байлаа.

 

Харин энэ мэдээллийг Пентагоны төлөөлөгч Сьюзан Гоф няцаажээ.

 

Өнгөрсөн үед эсвэл одоо харь гарагийн объектууд эзэмшдэг эсвэл ийм объектуудын технологийн анализтай холбоотой ямар нэг төрийн хөтөлбөр байгаа гэх мэдээлэл огт байхгүй хэмэн Гоф мэдэгдсэн байна.

АНУ-ын цэргийнхэн харийн хөлөг олзолсон, судалсан гэх мэдээлэл байнга гардаг ч тухай бүрт АНУ няцаадаг юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
юу гэж л байгаа гээд сууж байхав дээ, цөлд маш том нэвтрэх хориотой бааз нь байдаг
2023-06-08