Хятадын их, дээд сургуулиуд төлбөрөө эрс нэмжээ
2023-06-08

Энэ онд Хятадын их, дээд сургуулиуд төлбөрөө эрс нэмсэн, зарим нь сүүлийн 20 жилд анх удаа төлбөрөө нэмсэн гэж South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхайд төвтэй Дорнод Хятадын политехникийн их сургууль байгалийн ухаан болон инженерийн ухааны ангиудын жилийн төлбөрийг 54 хувиар нэмж 7,7 мянган юань болгосон бол хүмүүнлэгийн ухааны ангиудын төлбөрийг 30 хувиар нэмжээ. Шанхайн Дяньжи их сургуульд шинжлэх ухаан, техникийн мэргэжлээр боловсрол олгох ангиудын сургалтын төлбөр 40 хувиар, харин менежмент, эдийн засаг, уран зохиолын чиглэлийн ангиудын оюутнуудын төлбөр өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өсчээ. Түүнчлэн Сычуань болно Жилинь мужуудын их дээд сургуулиуд төлбөрөө 40 хүртэлх хувиар нэмэхээ зарласан байна.

 

Сургалтын төлбөр нэмэгдэх болсон нь дээд боловсролд зориулсан төсвийн хөрөнгө багассан, орон нутгийн эрх баригчдын санхүүжилт буурсантай холбоотой гэнэ. Хятадын Боловсролын яамны мэдэгдсэнээр, 2023 онд дээд боловсролд зарцуулах төсвийн зардал 3,7 хувиар буурсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятад өмнөд солонгосын хажууд далайд цөмийн хаягдлаа урсгаж хаядаг болжээ. Япон бас урсгаад эхэлсэн одоо ч 2 солонгос цацраг туяагаар хордож эхэлнэ монголчууд тэнэг болохоор цуг үхнэ
2023-06-08
Олон хүнтэй улс аргагүй. цөөн хүн элсэлтийн шалгалт өгдөг болно
2023-06-08