Т.Тулга: Монголын чөлөөт бөхийн холбооны ялзарсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна
2023-06-08

Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийлээ. 

 

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон


"Өнгөрсөн 12 сараас эхлээд нэгдье хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн. Гэсэн хэдий холбоогоо өөрчлөгдөнө байх гэж хүлээсээр өнөөдөр энд сууж байна. 


2022 онд сонгогдсон Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч энэ салбарт нэг ч ажил хийгээгүй. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Бид хүйтэн заланд тэмцээнээ зохион байгуулдаг. 


Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах урилга хүлээж авсан. Гэтэл холбооноос ямар ч мэдээлэл өгдөггүй. 


Чөлөөт бөхийн холбоо 1,4 тэрбум төгрөгийн өртэй. Шинэ ТУЗ-ийн ирсэн гишүүд энэ өрнөөс айгаад гараад явчихдаг. Мөн тамирчид нэрэмжит тэмцээнд оролцохдоо өөрийн зардлаар явдаг. Мөн олон улсын тэмцээнд эмч явахгүй удаж байна. Бусад бокс, жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа маш сайн байна. Бид яагаад тэдэн шиг холбооны ерөнхийлөгчөө солиод үйл ажиллагаагаа сайн байлгаж болохгүй гэж" гэв. 

 

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга Т.Тулга

 

Хамгийн гол нь Чөлөөт бөхийн холбоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Дэлхийн бөхийн календарь гэж байдаг. Тэр төлөвлөгөөтэй манай холбоо дандаа зөрж тэмцээнээ зохион байгуулдаг. Тэмцээн уралдааны зардал мөнгийг байнга хувиасаа гаргана. Тэр болгонд мөнгө гаргаад байж чадахгүй шүү дээ. 


Бид нэг тэмцээнд оролцоход доод тал нь 5-6 сая төгрөг болдог. Үүнийг  холбооноос анхаарах шаардлагатай. Зардал, санхүүжилтийн асуудлаас болоод тэмцээндээ орж чадахгүй байдалд орсон.

 

Олон улсаас амжилт гаргалаа гэхэд Чөлөөт бөхийн холбооноос өрөнд өө суутгаад авчихдаг. Энэ асуудлыг асуухаар нэг нэг рүүгээ чихээд алга болчихдог. Монголын чөлөөт бөхийн ялзарсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна  " гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ спортын сайд төрийн байгууллага энэ талаар юу бодож юу хийж бнаа олимп чинь ойртож бн Сайдаа
2023-06-09