Н.Энхболд: Сонгуулиар нэр дэвшигчээс ДЭНЧИН авахыг хориглоно
2023-06-08

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Жагсаалтын ард муу нэртэй улстөрч орж ирэхээр болгоомжилж байна. Энэ асуудал үүсэхгүй байх баталгаа нь юу юм бэ? Нийгмийн бүлгүүдийн төлөөллийн оролцоог хэрхэн хангах вэ? Сонгуулийн зардал хэт өндөр байгааг яаж хязгаарлах вэ? 

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн: Жагсаалтаар нэр дэвшигч өөрөө сурталчилгаа хийхгүй. Зөвхөн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагаас хийнэ. Гурав хүртэл хуудастай сурталчилгааны хуудас гаргана. Тухайн нам эсвэл нэр дэвшигчдээ танилцуулна. Энэ хуулийн дараа Улстөрийн намын тухай хууль гарна. Уг хуулинд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг зааж өгөхгүй бол болохгүй байна. Төсөлд сонгуулийн зардал 40 гаруй хувиар буурах боломжтой гэж оруулж ирсэн. Ухуулагчийн зардлыг бууруулна. Самбарыг зардал байхгүй болж байна. 

 

Хууль санаачлагч Н.Энхболд: Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой хуулийн төсөлд нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус үйлчилгээ дэнчин авахыг хориглоно. Намууд шилэн маягаар тайлангаа тавиад явбал энэ нь хамгийн том хамгаалалтын нэг болно гэж үзэж хуулийн шинэчлэлтэд оруулж байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Нийгмийн төлөөлөл гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? 

 

Shuud.mn
Сонин хачин
Их хуралд зөвхөн ард түмний сонгосон хүмүүс л орох ёстой. Намаас сонгосон хүн орж болохгүй . тэр хүн нам дотроо л ажилла. Эд нар хятдууд оруулж ирэх гэж ийм балиар хууль гаргаж байхад банзалдаж заваарч байхаар тархиа ажиллуулаач малууд аа
2023-06-09
qe:
Ингээд МАН-ын хулгайчууд бүгд жагсаалтаар гарж ирэх нь дээ Оргилын Ганбаатар Дорноговийн Дэлгэрсайхан Занданшатар Нямаагийн Энхболд Оюун-Эрдэнэ Ховдийн Бямбацогт БЗД-ээс сонгогдсон Мон-Урангийн Наранхүүгийн дүү Саранчимэг хулгайч БЗД юуч хийгээгүй дээ бас улны Сарангэрэл Боов Оюунчимэг Банзал Ануужин Мөнхийн үсэгийн Батцэцэг баахан хулгайчууд намын жагсаалтаар гарч ирэх нь дээ намын жагсаалтыг эсэргүүцэж байна.
2023-06-08
irgen:
AN-s garaltai handiv denchin baritsaa bolij yz ynen ex ornoo gesen mungugyi hymyys orj chaddaggyi luivarchin hulgaich nar ni munguuruu diilj ner devshdeg yu hiihee sain bichij taraah heregtei tegeed boloo.bid hynee songono
2023-06-08