Афганистаны сүмд дэлбэрэлт болсны улмаас 16 хүн амиа алджээ
2023-06-09

Афганистаны Бадашхан мужийн Файзабад хотын сүмд дэлбэрэлт болсны улмаас 16 хүн амиа алджээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бадашхан мужийн захирагчийн орлогч Нисар Ахмад Ахмадиг сүүлчийн замд нь үдэх ёслолын үеэр дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 16 хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд Афганистаныг удирддаг "Талибан" хөдөлгөөний командлагч Сафиулла Яфталли байсан гэнэ. Афганистаны хэвлэлүүдийн мэдээлснээр, дэлбэрэлтийн дараа буудалцаан болжээ. 

 

Бадашхан мужийн захирагчийн орлогч байсан Нисах Ахмад Ахмади зургадугаар сарын зургааны өдөр автомашин нь дэлбэрсний улмаас амиа алдсан байна. Энэ халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэл өөр дээрээ авсан бол зургадугаар сарын найманд, Ахмадиг оршуулах ёслолын үеэр гарсан дэлбэрэлтийн хариуцлагыг аль нэг байгууллага өөр дээрээ хүлээгээгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин