Тупак Шакур Холливудын алдрын гудамжинд одтой боллоо
2023-06-09

Хип-хоп урлагийн хамгийн нөлөө бүхий, алдартай уран бүтээлчдийн нэг Тупак Шакур таалал төгссөнөөсөө хойш 26 жилийн дараа Холливудын Алдрын гудамжинд одтой болжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна. 

 

Алдрын гудамжинд од байрлуулах ёслолд зохиолч Жамал Жозеф болон Тупакийн ар гэрийнхэн оролцжээ. Тупакийн дүү Сет Шакур ёслолын үеэр "Мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй явж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэмцэж байсан хүний мөн чанарыг бид хүндэтгэж байна" хэмээсэн байна. Тупак Шакурын од Алдрын гудамжинд байршуулсан 2758 дахь  од болжээ. 

 

Тупак Шакур 90-ээд оны хамгийн алдартай рэп уран бүтээлчдийн нэг байлаа. Түүнийг 2017 онд Кливленд дэх Рок-н-роллын алдрын танхимд багтааж байв. Нью-Йорк хотод ядуу орчинд өссөн хип-хоп од нэг хэсэг хар тамхины наймаа болон бусад гэмт хэрэгт орооцолдож, шоронд хүртэл орж байлаа. Шакур 1996 онд 25 настайдаа Лас-Вегаст буудуулж амиа алдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин