Орхон голд живсэн хүүхдийн цогцсыг гаргажээ
2023-06-09

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газарт зугаалж явсан 20 хүүхдийн нэг нь Орхон голын усанд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 

 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 14 настай эрэгтэй хүүхдийг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайж, цогцсыг олжээ. Голын хоёр метрийн гүнээс цогцсыг гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин