С.Одонтуяа: Тэтгэвэр нэмэх сургаар бүх юмны чинь үнэ дахиад нэмэгдэнэ шүү
2023-06-09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар удирдаж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ. 

 

 

Тэрбээр "Тавдугаар сарын 31-ны шөнө 25 хүн угаартаж, НАЙМ нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түлшнээс болж иргэд амь насаа алдсаар байхад нийслэлээс сонгогдсон гишүүд, эрх баригчид яагаад ганц үг ганхийхгүй, огт ярихгүй байгаа юм бэ? Нийслэлд АН-аас НЭГ, ХҮН-ээс НЭГ, МАН-аас 38 хүн сонгогдсон. Ийм олон хүн нас барчихаад байхад мэдээллийг нуун дарагдуулж байна. Үүнийг УИХ-аар ярь гэж хэлэх гэж байна. УИХ-ын дэд даргын хувьд юу хэлэхээ таниар заалгахгүй, Д.Тогтохсүрэн дарга аа. УИХ энэ асуудлыг яаралтай хэлэлц. Мөн УИХ үнийн өсөлтийг яаралтай хэлэлц. Тэтгэвэр нэмэх сургаар бүх юмны чинь үнэ дахиад нэмэгдэнэ шүү. Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ үнэ тогтворжуулах тогтоол баталсан. Энэ тогтоол чинь дүнгээ өгсөн юмуу? Зээл авсан ААН-үүдэд аудит оруул" гэлээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yniin horoo ene yed shalgalt tavij ajlaa hii. ynee buulgaagyi hymyysiin erhiig hasah heregtei.amandaa orson yne heldeg
2023-06-09
Eviidee bolmoriin tarhitanguud
2023-06-09
Их хурлаар хэлэлцэх хэрэгтэй
2023-06-09