АНУ Украинд хоёр тэрбум долларын цэргийн тусламж үзүүлнэ
2023-06-09

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд шинээр цэргийн тусламж үзүүлэхээр бэлдэж байгаа гэнэ. Энэ нь асар өндөр үнийн дүнтэй тусламж бөгөөд энэ талаар зургадугаар сарын есний өдөр зарлана гэж Блүмберг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украинд үзүүлэх шинэ цэргийн тусламжийн багц нь хоёр тэрбум долларын үнийн дүнтэй гэнэ. Тусламжийн хүрээнд hawk пуужин хөөргөх төхөөрөмж , Patriot агаараас эсэргүүцэн хамгаалах системийн орчин үеийн зенит пуужин худалдан авахаар төлөвлөж байгаа аж. 

 

АНУ Украинд хамгийн сүүлд тавдугаар сард цэргийн тусламж үзүүлсэн. Энэ багцад танкийн сум, агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингууд, Avenger агаараас эсэргүүцэн хамгаалах систем, АТ-4 танк эсэргүүцэх систем багтаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сайхаан
2023-06-09