Ханхүү Уильям хавдар судлалын шинэ төв нээжээ
2023-06-09

Их Британийн ханхүү Уильям хавдар өвчнийг судлах, эмчлэх шинэ төв нээжээ. Энэ төв Лондоны дагуул хот болох Саттоны Royal Marsden эмнэлэгт байрлаж байгаа гэж People сэтгүүл мэдээлжээ.

 

"Хавдар судлалын Oak төв нь Royal Marsden эмнэлгийн түүх төдийгүй хавдар өвчнийг эрт оношлоход чухал үйл явдал болж байна.  Барилгын эхний чулууг 2020 онд тавьж байлаа. Өнөөдөр энэ сайхан барилгад та бүхэнтэй хамт зогсож байгаадаа туйлын ихээр бахархаж байна" хэмээн Уильям мэдэгджээ.

 

 

Өнгөрсөн онд Уэльсийн ханхүү Уильям Royal Marsden төвд очин, хавдар өвчинтэй хүмүүст тусладаг сувилагч, мэргэжилтнүүдтэй уулзсан байна. Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлэхийн чухлыг ойлгож, хавдар судлалын төв нээхээр үүнээс ч өмнө шийдсэн бөгөөд төвийн суурийг 2020 онд тавьж байсан гэнэ.  

 

Г.Бямбасүрэн


 

 

Shuud.mn
Сонин хачин