Б.Чойжилсүрэн: Тавантолгойн ЦС 2026 онд ашиглалтад орно
2023-06-09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

 

 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "1990 оноос хойш зах зээлийн харилцаан бүрэн шилжиж чадаагүй салбар бол эрчим хүч. Зарлага нь зах зээлийн ханшаар гардаг, орлого нь төрөөс зохицуулдагтай холбоотой алдагдалтай байгаа. Өнөөдөр цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 6,7 шинэ станцуудын өртөг 8 цент даваад явчихсан хүндрэлтэй байгаа. 

 

Өнгөрсөн 2022 онд 1,5 кВТ цаг эрчим хүч худалдан авахаар  Оюутолгой төвийн эрчим хүчний системтэй гэрээ байгуулсан. 2025, 2026 оноос Оюутолгой эрчим хүчний хэрэглээнийхээ 1.3 хувийг Монголын талаас худалдаж авна гэсэн гэрээ зурсан. Энэ гэрээний хүрээнд Тавантолгойн цахилгаан станц барих тендерийг өнөө маргаашгүй зарлана. 2026 онд ашиглалтад орох байх. Санхүүжүүлэгч нь Оюутолгой биш. Бүсийн хөрөнгө оруулагч нарын дунд тендер зарлагдана" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин