Герман улс парламентын гишүүдийн тоог цөөлнө
2023-06-09

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Бундестаг дахь суудлын тоог 736-аас 630 болгон бууруулах тухай хуульд гарын үсэг зуржээ.

 

DW агентлагийн мэдээлснээр, гишүүдийн тоог бууруулахаас гадна Бундестагт багтах 5 хувийн босго тавих талаар хуульд тусгасан байна. Түүнчлэн энэ босгыг даваагүй хүмүүс парламентад орох боломжийг өгч байсан "нөхөн төлбөрийн мандат" олгох журмыг цуцалжээ.

 

Гишүүдийн тоог цөөлөх тухай хуулийн төслийг Бундестаг гуравдугаар сард дэмжсэн юм. Харин Бавари мужийн засгийн газар болон Христийн социаль холбоо нам энэ хуулийн эсрэг шүүхэд хандаж, цуцлуулахаар эрмэлзэж байгаа гэнэ. Тэд энэ хуулийг Германы Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. 

 

SHUUD.mn: Бундестаг нь Германы ардын төлөөллийн нэг танхимт хууль тогтоох байгууллага юм. Бундестагийн гишүүдийг сонгох сонгууль дөрвөн жил тутамд болдог байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин