G-Dragon, YG-аас гарсны дараа тус энтертайнментын зах зээлийн үнэлгээ огцом буурчээ
2023-06-09

БНСУ-ын хамгийн том "YG" энтертайнментын хувь заяа ирэх жилүүдэд хэрхэн эргэх нь олны анхаарлыг татсаар байна.

 

Саяхан БНСУ-ын од G-Dragon YG энтертайнменттай хийсэн гэрээ нь дуусгавар болж байгаа талаар мэдээлэл гарсны дараагаар YG энтертайнментын зах зээлийн үнэлгээ 130 сая доллароор буурчээ.

 

Мэдээлэл гарснаас хойш хоёр хоногийн дотор компанийн хувьцаа 91,200 вон (70,36 ам.доллар)-аас 6,600 вон (5,09 ам.доллар)-аар буурч, өмнөх арилжааны өдрөөс 7,14 хувиар буурч, 84,600 вон (65,27 ам.доллар) болжээ. Ингэснээр хоёр өдрийн дотор хувьцааны үнэ 10.33 хувиар унасан байна. 

 

G-Dragon-ийг Өмнөд Солонгосын "Их 3"-д багтаасан YG Entertainment-ийн гол уран бүтээлч гэж үзэж байгаа учраас хувьцаа эзэмшигчдийн санаа зовоосон асуудал улам бүр нэмэгдээд байгаа юм. Энэхүү айдас улам бүр нэмэгдэж байгаа нь тэдний жилийн өмнө Big Bang "Still Life" дуугаа гаргах үед мэдэрч байсан сэтгэлийн түгшүүрийг давтаж байна хэмээн шүтэн бишрэгчид нь үзэж байгаа юм. 

 

Мөн энэ наймдугаар сард тус энтертайнментийн голлох уран бүтээлчдийн нэг болох "BLACKPINK" хамтлагийн гэрээ дуусах юм. 

Shuud.mn
Сонин хачин