Монголын тамирчид Малайзын 3X3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоно
2023-06-09

Энэ сарын 10-11-ний өдрүүдэд Малайз улсын Penang хотод зохион байгуулагдах "World Hoops Penang Challenger 2023" тэмцээнд манай улсаас сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Б.Тулуй, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нар оролцохоор болжээ.

 

Тэд "Bayangol Broncos" нэрийн дор баг болж оролцож байгаа бөгөөд Хасын хүлэгүүд багийн тоглогчид Б.Билгүүн, О.Сэргэлэн нар FIBA 3X3 сагсанбөмбөгийн олон улсын анхны тэмцээндээ ийнхүү оролцож байгаа юм. Монголын багийн хувьд "С" хэсэгт АНУ, Литвийн багуудтай хамт өрсөлдөх ажээ.

 

Тэмцээний эхний тоглолт маргааш өдрийн 14:25 цагт АНУ-ын багийн эсрэг хийх бол хоёр дахь тоглолтоо оройн 19:25 цагт хийх хуваарьтай байна. 

Shuud.mn
Сонин хачин