Уурандаа гэрээ шатааж, хөрш айлын хоёр гэрийг галджээ
2023-06-09

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

 

 

Тус аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эмэгтэй утсаар нөхөртэйгээ маргалдаж, уурандаа цацсан савтай ус нь цахилгааны залгуурт маас үүсгэж, гал гарснаар гэр нь шатжээ. Хүчтэй салхины улмаас уг гал тархаж, хөрш айлын хоёр монгол гэрийг шатаасан байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Иргэд Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Нягтлан бодогч:
Яв ч эрүүл биш. Сэтэгцийн өөрчлөлттэй хүмүүс олон байгаа шүү
2023-06-09