Чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна
2012-01-25 13:20

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 12.00 цагт хуралдах байсан ч хойшлоод байна. Уг хуралдаанаар Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах шийдвэр гаргаж, энэ хүрээнд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажлаа өгсөнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс түүний суудалд санал болгосон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдаар томилох эсэхийг хэлэлцэх байсан. Уг томилгоог Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байгаа билээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах байсан ч АН-ын бүлэг завсарлага аваад хуралдаж байгаа учраас одоогоор хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
Shuud.mn
Сонин хачин