Энэтхэгийн оршин суугч эр 36 жилийн туршид ихрээ гэдсэндээ тээж явжээ

img

Энэтхэгийн Нагпур мужийн оршин суугч эр жирэмсэн мэт харагддаг байсан бөгөөд энэ нь 36 жилийн туршид ихрээ гэдсэндээ тээсэнтэй холбоотой гэнэ. Энэ талаар Daily Star сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, Санжа Бхагата том гэдэстэй тул "жирэмсэн эр" хэмээн дуудаг байсан гэнэ. Багад нь ийм асуудал байгаагүй ч 20 наснаас нь эхлэн гэдэс нь томорч эхэлжээ. Бхагат нэн ядуу байсан тул эмчид хандаж чадсангүй. Харин хожим нь гэдэс томорсоор амьсгалах аргагүй болсон тул эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнийг хавдар туссан гэж таамаглаж байсан ч мэс засал хийхэд эрэгтэйн гэдсэн дотор үе мөч, бэлэг эрхтний хэсэг, эрүү, үс бүхий ураг байсан гэнэ.

 

Бхагат ээжийнхээ гэдсэнд байхдаа ихэр байсан бөгөөд ингээд ураг буруу хөгжиж, Бхагатын гэдсэнд ихэр нь орсон аж. Ийм тохиолдол 500 мянгад нэг тохиодог гэнэ. Ингээд үлдсэн ихэр төрөхөд түүний биед байгаа нөгөө ихэр нь шимэгчлэн амьдардаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DGG:
Энэтхэгийн оршин суугч эр, Сингапурын оршин суугч эр..гэж байдаг юм уу. Ядаад гарчигаа зөв бичиж сурмаар юм.
2023-06-24