Дуда: Вагнер компани Беларусьт очсонтой холбоотойгоор НАТО хатуу арга хэмжээ авах ёстой
2023-06-28 09:04

Өнгөрсөн долоо хоногт Орост зэвсэгт бослого гаргахыг завдсан Вагнер хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожин Лукашенкотой хэлэлцсэний эцэст бослогоо зогсоон, өөрсдөө Беларусь явахаар болсон. Вагнер хувийн цэргийн компани Беларусьт ийнхүү очсон нь аюултай тул НАТО шийдэмгий хариу өгөх ёстой гэж Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгджээ. 

 

"Энэ бол үнэхээр ноцтой, түгшүүртэй үйл явдал. Бид маш шийдэмгий хариу өгөх ёстой. Энэ үйл явдалд НАТО хатуу хариу өгөх ёстой" хэмээн Анжей Дуда Гаагад болсон НАТО-ийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр мэдэгдсэнийг  Ройтерс мэдэгджээ. 

 

Түүнтэй санал нэг байгаагаар Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа ч мөн илэрхийлсэн байна. 

 

"Вагнер Беларусьд цуврал алуурчдаа байршуулвал хөрш орнууд нь тогтворгүй байдалд орох аюул заналтай нүүр тулна" гэж Гитанас Науседа мэдэгджээ. 

 

Харин НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Беларусьт Вагнерын цэргүүдийг байршуулснаас үүдэх үр дагаврыг хэлэлцэх нь хараахан эрт, гэхдээ НАТО аливаа аюулаас өөрсдийгөө хамгаалахад бэлэн хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Алуурчин, дээрэмчин , хоригдлууд гэдэг нь үнэн шүү
2023-06-28
Иргэн:
Энэ тэнэг Дуда далд ордоггүй юм байх даа
2023-06-28
Чацганууд чацгаа савируулнаа гэж.
2023-06-28