Д.Мөнх-Эрдэнэ цахимаар давж заалдах шүүх хуралд оролцож байна

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг нээлттэй хорих ангид 4 жил хорих ялаар шийтгэсэн. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ нар давж заалдахаар гомдол гаргасаны дагуу иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох давж заалдах хэргийн шүүх хурал өнөөдөр эхэллээ.
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ шүүх хуралд цахимаар оролцож байна. Мөн ажиглагчаар УИХ-ын гишүүн Ганбат, С.Ганбаатар нар оролцож байгаа аж.
Шүүхийн шийдвэрийг эргэн сануулахад түүнийг шүүхээс дөрвөн гэмт үйлдэлд буруутган тус бүр ял оноосон. Үүнд:
- Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулан,
- Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгсөн
- Хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн
- Хүний нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан гэх хэрэгт гэм буруутайд тооцож шүүхээс нийтийн албанд ажиллах хугацааг 5 жилээр хасч, мөн нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ