БНХАУ-ын 7 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ
2012-01-25 14:40

31 орны 333 гадаадын иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, 54 сая 842 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Гадаад орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 135 аж ахуйн нэгж, байгууллагад, 1 уригч иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авч, 160 сая 584 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч улсын төсөвт 215 сая 426 мөнгөн төгрөгийг төвлөрүүлжээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон зэрэг үндэслэлээр нийт 8 орны 83 гадаадын иргэнийг Газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргасан. Газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилга, тоосго, төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуйн нэгж, байгууллагын 131 иргэний бичиг баримтыг шалгаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон БНХАУ-ын 7 иргэнийг илрүүлж, хуулийн дагуу зохих арга хэмжээг авлаа гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас мэдээллээ.          
Shuud.mn
Сонин хачин
SS:
neg saya 200 myanga ym biz de oshoo ondoroor torgoh heregtei sh de ter baitugai orlogo olj baigaad l yavaa bailgui de
2012-01-26
XUJAA AX DVV NARAA XAVCHIJ BAIGAA YUMUU....kkkk malnuud
2012-01-25
yerdoo 7hon hytad irgen huuli busaar ajil hodolmor erhelj bsan bna shu humuus ee..
2012-01-25
Hyatduudiig nuun daldalsan hulgaichuudiig kompanuudiig niited il tod zarla... hyatduudtai ni tsug shuud ustaga... byh horongiig ni huraa... torguuli hereggyi...
2012-01-25