Үерт өртсөн барилгуудын хаяавч бетон хагарч, суулт өгчээ

img

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон талаар мэдээлэл өглөө. 

 

 

Тэрбээр "Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон. Шалгалтаар барилгуудад 20 см-350 см гүнтэй ус тогтсон байна. Ус чийгэнд дотор засал дэвтэж, ховхорсон. Барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай" хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрчис:
Суулт өгсөн бол нурах эрсдэл үүслээ гэсэн үг. Хүйтний улиралд хөлдөж дошин үүсч барилгыг сууриар нь хөдөлгөдөг учраас нурах өндөр эрсдэлтэй
2023-08-23