Жүжигчин Шим Хён Так, Хирай Сая нар хуримаа хийлээ
2023-08-23

БНСУ-ын жүжигчин Шим Хён Так болон Хирай Сая нар наймдугаар сарын 20-нд Японд хуримаа хийсэн билээ. Хосууд хуримынхаа зургуудыг шүтэн бишрэгчдэдээ хуваалцсан байна. 


Хуримын ёслолд Жүн Хён Му, Мүн Се Юн, мөн Ли Сын Чул , Шин Сон зэрэг алдартнууд дуулжээ. 

 


Шим Хён Так агентлагаараа дамжуулан хуримын зургуудаа хуваалцаж, “Би ухаалаг, хөөрхөн Саяаг эхнэрээ болгож байгаадаа үнэхээр их баяртай байна. Би эхнэрээ насан туршдаа хамгаална гэдгээ амлаж байна. Намайг дэмждэг та бүхэндээ их баярлаж байна. Биднийг хайраар усалсан та бүхэндээ баярлалаа" гэжээ. 

 

 

Шим Хён Так нь 1997 онд загвар өмсөгчөөр дебютээ хийсэн. Түүний дараагаар 2001 онд жүжиглэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш "Судлах бурхан", "Тархи", "Сео Янг, миний охин" зэрэг хэд хэдэн жүжигт тоглосон байна. 

 

Shuud.mn
Сонин хачин