BTS-ийн V ирэх сард анхны бие даасан цомгоо гаргана
2023-08-23


Дэлхийн од BTS-ийн гишүүн Ким Тэхён буюу V хамтлагийнхаа хамгийн сүүлийн бие даасан цомгоо гаргах гэж буй гишүүн юм. Түүний хувьд есдүгээр сарын 08-ны өдөр анхны бие даасан цомгоо худалдаанд гаргана хэмээн мэдэгдлээ. Уг цомог нь "Rainy Days", "Blue", "Love Me Again", "Slow Dancing" гэсэн зургаан дуунаас бүрдсэн бөгөөд ” For Us” болон “Slow Dancing” дууны төгөлдөр хуурын нэмэлт хувилбар багтсан байна. 

 

V шүтэн бишрэгчдэдээ хандан "Миний бие даасан цомгийг хүлээж байгаа Аrmy нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд анхны цомгоо өнгөрсөн оны 12 дугаар сард гаргах төлөвлөгөөтэй байсан хэдий ч өөр олон ажлууд гарч ирсэн тул өдийг хүртэл хойшлуулсаар ирсэн. Удаан хүлээлт үүсгэсэн Аrmy нараасаа уучлалт гуйж байна. Удахгүй гарах гэж буй цомог бол миний ертөнц юм шүү" хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин
V бол гайхамшигтай, түүнийг бурхнаас хүн төрөлхтөнд илгээсэн бэлэг гэж хэлж болно. Хамтлагтайгаа хамт байгаарай, Ви. хэзээ ч хэн нэгний ятгалгаар гарч болохгүй шүү. танай хамтлагийг тараах хүсэлтэй атаархагчид хэтэрхий олон байгаа
2023-08-24