Беларусиас Вагнерын цэргүүдийг гаргахыг Польш, Балтийн орнууд шаардлаа
2023-08-29 08:47

ОХУ, Украины дайнд Оросын талд байлдаж, ихээхэн чухал үүрэгтэй оролцож байсан "Вагнер" хувийн цэргийн компанийн тэргүүн Евгений Пригожин энэ оны зургадугаар сарын сүүлээр "шударга ёсны марш" гэгчийг эхлүүлэн, бослого гаргахыг завдсан. Нэг өдөр үргэлжилсэн түүний "бослого" Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко оролцон хэлэлцээ хийснээр өндөрлөж, вагнерчуудыг Беларусийн нутагт байршуулж байлаа. Хөлсний цэргүүд Беларусьт байрлах болсон нь хөрш орнуудыг түгшээж, хилээ хаах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв. 

 

Энэ удаад Польш, Литва, Латви, Эстонийн Гадаад хэргийн сайд нар Беларусьд хандан нутаг дэвсгэрээсээ "Вагнер" хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүдийг гаргахыг шаардсан байна. Түүнчлэн, нөхцөл байдал багахан ч атугай хурцадсан нөхцөлд Беларусьтай залгаа хилээ хаахад бэлэн хэмээн онцолсон талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Беларусийн нутаг дэвсгэр дээр Вагнерын хэдэн мянган цэрэг байрлаж байгаа юм. Энэ нь Беларусийн төдийгүй бүс нутгийн иргэдэд "хамгийн дээд зэргийн аюул заналхийлж байгаа хэрэг" хэмээн Польшийн Дотоод хэргийн сайд мариус Каминьский цохон тэмдэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Catherine walker:
HOW TO RECOVER LOST YOUR STOLEN CRYPTO/BITCOIN 2023 Hello everyone I want to use this Medium to say big thank you to www. ethicsrefinance.com for they helped me recover my stolen crypto worth $270,000 through their hacking skills I tried it I was skeptic but it worked and I got my money back, I’m so glad I came across them early because I thought I was never going to get my money back from those fake online investment websites .. you can also contact them via ethicsrefinance@gmail.com www.ethicsrefinance.com You can also contact them for the service below Western Union/MoneyGram Transfer Bank Transfer PayPal / Skrill Transfer Crypto Mining CashApp Transfer Bitcoin Loans Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets
2023-08-30
PuXUi:
Orosiin huulind holsnii tsereg armiig xorigloson baidag ym shdee
2023-08-29
Хэдэн хөлсний цэргээс айж үхэх нь ээ. Өөрсдөө болохоор НАТО-ийн цэргийг оруулаад байрлуулаад байгаа хэрнээ 1000 хүрэхгүй цэргээс ингэтлээ баас шээс алдахдаа хүрэх гэж...
2023-08-29
PuXUi:
Orosiin huulind holsnii tsereg armiig xorigloson baidag ym shdee
Зочин:
Угаасаа хилээ хаасан нь дээрээ! Одоо хэн нь хэн бэ гэдэг нь нэгэнт танигдсан шүү дээ. Белорус л хохирно гэхээс бусад нь ямар хохирох биш!
2023-08-29
Хил дээр нь НАТО цэргээ бөөгнөрүүлчихээд ингэж ярих эрхтэй юу. Юун ямбатай новшнууд вэ.
2023-08-29