Жисү, Пак Жун Мин нар Influenza киноны гол дүрд тоглоно 
2023-08-31



Алдарт BLACKPINK -ийн Жисү удахгүй гарах зомби-триллер киноны эмэгтэй гол дүрд тоглохоор болжээ. 

 

YTN- ийн мэдээлснээр Жисү жүжигчин Пак Жун Мин-тэй хамтран тоглох аж. Жисү Youngjoo хэмээх охины дүрд тоглох ба Youngjoo нь Jaeyoon-ийн мэдрэмжийг ойлгохгүй учир салахаар шийдэх бөгөөд найз залуутайгаа уулзахаар гарч явахдаа зомби зодолдож байгааг харан амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж буй үйл явдалтай кино юм.

 
Influenza киноны зохиолыг "Parasite" киноны найруулагч Хан Жи Вон бичжээ. Одоогоор киноны товыг зарлаагүй байна.

Shuud.mn
Сонин хачин