Төв аймгийн Сэргэлэн сум 50 хүүхдийн дотуур байрыг 2.1 тэрбумаар барина

img

Аймгийн төвөөсөө 11 км зайтай оршдог Төв аймгийн Сэргэлэн сумын сургууль улсын хэмжээнд хамгийн цөөхөн сурагчтай сургуулийн нэг. Тус суманд сургуулийн насны 300 шахам хүүхэд байгаа ч тэдний ихэнх аймгийн төвийн сургуульд суралцдаг учраас 100 хүрэхгүй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. 

 

 

Тэгвэл тус сумын сургууль 2.1 тэрбум төгрөгөөр сургуулийн дотуур байр барихаар тендер зарлажээ. Сургууль нь сурагчгүй учраас эзэнгүйдэж байгаа тус сурууль чухам ямар учраас ийнхүү өндөр төсөвт өртгөөр дотуур байр барих гэж байгаа нь анхаарал татаж байна. Өнгөрсөн хавар орон нутгийн төсвөөр буюу 1.5 тэрбумаар 50 хүүхдийн дотуур байрын барихаар шийдвэрлэж байв. 50 хүүхдэд зориулсан уг дотуур байр нь хоёр давхар байхаар зураг төслөө боловсруулсан байсан ч төсөвт өртгөө 600 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 2.1 тэрбум төгрөг болгожээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уг нь хүүхдийнхээ эрүүл мэнд, сурлагад анхаардаг эцэг, эх энд л хүүхдээ сургамаар байгаа юм. Эрүүл аюулгүй орчин, суралцагчдын тоо цөөн. УБ-аас холгүй. Өндөр настан цуг байвал зүгээр л диваажин гэмээр. Ээж хадандаа бшхнээ даатгахад ойр.
2023-09-02
Chimeg:
Төсвийн мөнгийг завших гэж байна. Хараа хяналт байна уу?
2023-09-02
үр ашиггүй зарцуулалт төсөв гэж энэ ээ
2023-09-01