Жүжигчин Ко Кю Пил, Мин Су Ён нар хуримаа хийнэ
2023-09-06

 

Солонгосын алдарт жүжигчин Ко Кю Пил болон Мин Су Ён нар ирэх 11 дүгээр сард хуримаа хийх болсныг "Big Boss Entertainment" албан ёсны мэдэгдлээ. 


Агентлагийн зүгээс, "Сайн байцгаана уу. Бид та бүхэнд сайхан мэдээ дуулгах гэж байна. Жүжигчин Ко Кю Пил болон түүний найз бүсгүй  дуучин, ая зохиогч Мин Су Ён нарын хурим 11 дүгээр сарын 12-нд болох гэж байна. Тэдний хуримын ёслол зөвхөн гэр бүлийн гишүүд, найз нөхдийнхөө хүрээлэлд л хийхээр төлөвлөж байгаа. Иймд тус агентлаг олон нийт, хэвлэл мэдээллийнхнийг ойлгож, цаашид дэмжлэг үзүүлэхийг хүсэж, уриалж байна. Хуримын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг задруулах боломжгүй тул та бүхнээс ойлгохыг хүсэж байна" гэсэн байв. 

 

 

Ко Кю Пил нь 1982 оны тавдугаар сарын 02-нд төрсөн. 1993 онд Өмнөд Солонгосын "Kid Cop" хүүхдийн кинонд дебютээ хийж, улмаар алдартай телевизийн цуврал болон киноны туслах дүрд тоглосон юм. 

Shuud.mn
Сонин хачин