Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA системд байршина

Маргаашнаас буюу энэ сарын 15-аас автотээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA системд байршина.
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ цахим хэлбэрээр E-Мongolia системд байршсанаар иргэн, ААНБ өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой болно.
Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ