Солонгосын прокурорууд жүжигчин Ю Ан Инийг баривчлах тушаал гаргажээ
2023-09-18

БНСУ-ын прокурорууд жүжигчин Ю А Инийг баривчлах тушаал гаргажээ.  


Өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд прокурорууд Солонгосын алдарт жүжигчин Ю А Инийг баривчлах тушаал албан ёсоор гарсан тухай SBS мэдээллээ. 
 

Түүнд хар тамхины шинжилгээ хийхэд пропофол, марихуана, кокаин, кетамин зэрэг мансууруулах бодис илэрсэн байдаг.

 

Түүнээс долоон төрлийн хар тамхины шинжилгээ авсан бөгөөд эерэг гэх хариу гарсан байна, мөн хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Өмнө нь цагдаа нар жүжигчнийг баривчлах зөвшөөрөл хүссэн ч хүлээж аваагүй улмаас хэрэг удааширсан байв. Харин өнөөдөр ийнхүү прокурорууд Ю Ан Инийг баривчлах хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин