Энэ намрын өнгө: Далайн гүн хөх, индиго цэнхэр
2023-09-19

Жил болгоны өдийд загварын ертөнцөд энэ жилийн, энэ улирлын өнгө төрхийг тодорхойлдог үе ирдэг. Дэлхийн алдартай загварууд болох Christopher John Rogers, Christian Siriano, Dion Lee намар өвлийн шинэ коллекцидоо уг өнгийг онцолж байна.

 

 

Энэ намрын тренд өнгө бол далайн гүн цэнхэр өнгө. Олон төрлийн өнгө, загвартай гайхалтай зохицдог тансаг, эрхэмсэг байдлыг илтгэдэг өнгө юм.

 

Мөн үүнээс гадна The Row брэндийн 2022 оны намрын цуглуулгад бэлтгэлийн өмд трендээс гарч, эрэгтэй тасгаас сонгож авсан мэт хэлхгэр загвартай, өргөн даавуун өмд чиг хандлага болоод байна. Хэрвээ сүүлийн үед байнга бэлтгэлийн өмд эсвэл жийнс өмссөөр уйдсан бол ийм өргөн загварын даавуун өмднөөс сонирхож үзэхийг зөвлөж байна. Биед маш эвтэйхэн хирнээ тун загварлаг сонголт байх болно.

 

Уг коллекцид өргөн өмдийг цагаан сорочкин цамц, бариу кардиган, сул пиджак, жилет зэрэг энгийн өдөр тутмын загваруудтай хослуулан, ажил хэрэгч, минимал, загварлаг, эрэгтэйлэг, элегант гээд олон төрлийн дүр төрхийг бүрдүүлж харуулжээ.

 

 

Харин гадуур хувцасны тухайд дурдвал, Богино пальто дахин моодонд оржээ. Миди болон макси урт нь хэд хэдэн улирлын туршид хамааралтай байх болно, гэхдээ хэрэв та анхных болохыг хүсч байвал богино цув санал болгож байна.

 

Намар, өвлийг сүлжмэл эдлэлгүйгээр төсөөлөхөд хэцүү байдаг. Тиймээс та загварлаг хэв маяг, сүлжмэл эдлэлийг ч мөн сонгох нь хамгийн загварлаг бас тохиромжтой харагдах болно. Үүнд Сүлжмэл оймс, богино тод цамц, нарийн задгай кардиганууд багтах юм.

 

 

Хамгийн сүүлд нь Өргөн мөртэй пиджак, цулгүй завсарын болон тод өнгийн хослолууд, өндөр судалтай, сул загварын жинс, бүс, тод, том хээ, толботой хувцаснууд тренд болж байна. Өнгөний хувьд  шороон ногоон, цайвар ногоон, номин ногоон, хар ногоон зэрэг ногоон төрлийн өнгөнүүд зонхилох аж. Мөн шаргал, цэнхэр өнгөөс гадна сонгодог хар, цагаан өнгө бол хэзээ ч хуучрахгүй насан туршийн тренд өнгө байсаар байна.

Shuud.mn
Сонин хачин