Жастин, Хэйли нарын хуримын 5 жилийн ой тохиож байна
2023-09-19

 

Канадын дуучин дэлхийн од Жастин Бибер, Америкийн загвар өмсөгч Хэйли Бибер нарын хуримын таван жилийн ой тохиож байна. Одууд уг баярт мөчийг тохиолдуулан өөрсдийн инстаграм хуудсаараа чин сэтгэлийн үгсээ нийтэлжээ. Жастин Бибер түүнийг хамгийн үнэ цэнэтэй хэмээн магтаж, ирээдүйд хамтдаа хийх аялал нь тэдний хамгийн сайхан мөч байх болно гэжээ.

 

 

Жастин Бибер инстаграмдаа: “Миний хамгийн үнэт эрдэнэ болсон хайрт минь! Таван жил өнгөрчээ. Чи нэгэнт миний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Чамтай хийж буй энэ аялал хүлээлтээс давсан хамгийн гайхалтай зүйлс мэдрүүлсэн он жилүүд байлаа. Аяллаа цааш нь үргэлжлүүлцгээе. Үүрд мөнх хамт байхын төлөө, миний биеийн эд, эс бүхэн чамд хайртай” хэмээн бичсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин