Карабахд Оросын дөрвөн энхийг сахиулагч амиа алджээ
2023-09-21 12:38

Уулын Карабахт есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан цохилт өгч эхэлсэн. Улмаар лхагва гарагт  Оросын энхийг сахиулагч хүчний хяналтын постоос Оросын цэргүүд машинтайгаа буцах үед суманд өртөж, хэд хэдэн хүн амиа алдсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. 

 

Москва Таймс сонины мэдээлснээр, автомашин цохилтод өртсний улмаас Оросын дөрвөн энхийг сахиулагч амиа алдсан, өөр нэг цэргийн алба хаагч шархадсан байна. Энэ үйл явдалтай холбоотойгоор Азербайжаны Батлан хамгаалах яам эмгэнэл илэрхийлээд, "тэвчээртэй байх"-ыг гуйжээ. Армений хэвлэлүүдийн мэдээлснээр, Азербайжан цохилт өгсний дараа Оросын энхийг сахиулагчид Уулын Карабахын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр цуваа халдлагад өртсөн байна.

 

Энд дуулгахад, одоогоос гурван жилийн өмнө Уулын Карабахд дахин дайн дэгдсэний дараа талууд хэлцэлд хүрч, улмаар Оросын энхийг сахиулагчид Уулын Карабахын нутагт үйл ажиллагаа явуулах болсон юм. Гурван жил намжмал байсан нөхцөл байдал есдүгээр сарын 19-ний өдөр хурцдаж, Азербайжан Уулын Карабахт цохилт өгч эхэлсэн. Ингээд нэг өдөр хагас үргэлжилсэн тулаан есдүгээр сарын 20-ны өдөр дуусаж, талууд гал зогсоохоор тохиролцсон бөгөөд энэ хугацаанд 32 хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ОРКУУД ОДОО ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙШДЭЭ, ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЧИХШИГ ХУДЛАА ШААГААД ХҮНИЙ НУТАГТ ИРЖ СУУЧААД
2023-09-21
Ялахгүй хэвтэж орос юун дайнд дуртай юм
2023-09-21
Орос юун ч дайнд дуртай юм
2023-09-21