Японд хүчтэй газар хөдөлжээ
2023-09-22 12:34

Японы эрэг орчимд хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн хүч 5,7 магнитуд байсан гэж АНУ-ын Геологийн албаны сайт дээр мэдээлсэн байна. 

 

Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн төв нь Татеяма хотоос 483,7 км зайд байсан аж. Газар хөдлөлтийн голомт нь 12,7 километрийн гүнд байжээ. Газар хөдлөлт бүртгэгдсэн энэ бүсэд 50 мянган хүн амьдардаг юм байна. 

 

Хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунами нүүрлэх аюул занал байхгүй, мөн газар хөдлөлтийн улмаас хүн хохирсон гэх мэдээлэл гараагүй байна гэж Kyodo мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин